Sunday, April 23, 2017

Эмийн зохистой хэрэглээ 2

Эм бол хүний бие махбодь өвчнийг эсэргүүцэн тэмцэхэд нь туслах бодисууд бөгөөд өвчилсөн үед биеийн байдлыг сайжруулах үйлчилгээтэй юм. Эмийг аюулгүй зөв хэрэглэх явдал хамгийн чухал.Зөв зохистой хэрэглэсэн эм амьдралыг тэтгэх нөлөө үзүүлэх болно. Буруу хэрэглэсэн эм хор учруулж тэр бүү хэл таныг хөнөөж ч чадна.

Эмийн үндсэн 2 төрөл байна.
Ш - Жороор олгох эм гэдэгт зөвхөн эмчийн бичсэн жороор худалдаалагддаг эмүүд багтана. Зарим эмүүд буруу хэрэглэвэл аливаа эрсдэлд хүргэдэг  тул ийм эмүүд зайлшгүй эмчийн жороор буюу зөвшөөрлөөр олгогдох ёстой.
Ш -  Жоргүй олгох эм гэдэгт ямар нэг жорын бичиггүй эмийн сангаас авч болох эмүүд орно.

Хүн бүрийн бие махбод өөр өөрийн өвөрмөц онцлог чанартай байдгаас эмийн бодис харилцан адилгүй байдлаар нөлөөлдөгХэрхэн нөлөөлж болохыг нас, биеийн жин, одоогийн биеийн ерөнхий байдал , удаан хугацаанд хэрэглэж буй эмийн бодис зэрэг олон хүчин зүйлээр тодорхойлж болно. Эмийг хавсруулж хэрэглэхэд зарим эмийн үйлчилгээ буурах, эсвэл ихсэх, зарим тохиолдолд бүр хортой нөлөө үзүүлж болдог. Тиймээс та эм хэрэглэх гэж байгаа бол заавал мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй.Зарим өвчний эхэн үед эм хэрэглэхийн оронд эмэн бус эмчилгээ хийх нь илүү зохимжтой байдаг. Тухайлбал: их хэмжээний шингэн уух, амин дэмээр баялаг чанартай хоол хүнс хэрэглэх, сайн амрах, спортоор хичээллэх нь хамгаас чухал эмчилгээ болдог. Эмийг зайлшгүй эм хэрэглэх болсон үед л өөрөөр хэлбэл эмийн бус эмчилгээгээр бүрэн засах боломжгүй буюу яаралтай тусламж шаардлагатай болсон үед хэрэглэнэ.
Харин эмийг өдөрт хэдэн удаа, яаж хэрэглэхийг эмийн заавар дээрээс үзэх боломжтой.
Зарим эмийн хэлбэрүүд нь ходоодны хүчлийн нөлөөгөөр уусмал байдалд шилжиж байж сая гэдэсний ханаар шимэгддэг тул дийлэнх эмийг өлөн үедээ буюу хоол идэхээсээ 20-30 минутын өмнө ууж хэрэглэдэг. Гэхдээ өлөн үедээ ууж болохгүй эмнүүд бас бий. Аспирин, диклофенак зэрэг эмийг өлөн үедээ уувал ходоод гэдэсний салстыг цочроож дотор муухайрахаас гадна ходоодны салстыг гэмтээн шархлаа хүртэл үүсгэх магадлалтайХоол шингээх бэлдмэлүүдийг харин хоол идэх үедээ ууж занших хэрэгтэй.Тиймээс та уух гэж байгаа эм, витамин, бэлдмэлийн заавартай сайтар танилцаж байгаарай. Хэрвээ энэ талаар заавар байхгүй бол холбогдох мэргэжлийн хүнээс заавал зөвлөгөө авч заншаарай. Бие даан аюулгүйгээр эм хэрэглэж байгааг нотлох мэдлэггүйгээр эм хэрэглэснээр эмийн зохисгүй хэрэглээ, эмийн дасал, цаашлаад үхэлд ч хүргэж болзошгүй аюултай алхам хийх эрсдэлтэй
Хэрвээ та эмнэлгийн тусламж авахын өмнө өвчний шинж тэмдгийг арилгах зорилгоор бие даан эм хэрэглэх гэж байгаа бол


- ҮНДСЭН ҮЙЛЧЛЭГЧ БОДИС
- ТУН ХЭМЖЭЭ
- ХЭРЭГЛЭХ ЗААВАР
- ГАЖ НӨЛӨӨ
 ЦЭЭРЛЭЛТ -ийн талаар тодорхой мэдээлэл авсан байх хэрэгтэй

ТА ЭМНҮҮДЭЭ ХААНА ХАДГАЛДАГ ВЭ?
Гал тогоо, угаалгын өрөө, цонхон дээр эм хадгалах нь тохиромжтой бус юм. Учир нь дээрх өрөө болон орчин нь байнгын чийг, дулаан ялгарч эмийн чанарыг алдагдуулж байдаг.
Эмийн хугацаа, нэр, үйлдвэрлэсэн улс, үйлдвэрийн нэр арилсан, алга болсон бол тус эмийг хэрэглэхээс татгалзах хэрэгтэй.
Түүнчлэн эмийн санд найруулсан уусмал эмийг дөрөв хоногоос илүү хугацаагаар хадгалж болохгүй.
Мэдээж хүүхэд хүрч чадахааргүй өндөрлөг, цоожтой нөхцөлд хадгалаарай.
ЭМ ХЭРЭГЛЭХЭД АНХААРАХ ЭНГИЙН САНАМЖУУД
Эмийн хайрцгыг гаднаас нь харахад түүн дээр 2 төрлийн нэр байх ёстой. Энэ нь олон улсын нэр, худалдааны нэр. Эдгээр нэрийг энгийн хүмүүс ялгаж чадахгүй байж болох боловч та чухам хэдэн нэр байгааг тоолж чадна шүү дээ.
Мөн эмийн зааврыг гарган үзэхэд аль болох олон хэл дээр заавар нь бичигдсэн бол уг эм нэлээд олон оронд хэрэглэгддэг гэдэг утгаараа чанарын баталгаа илүү гэж үзэж болно
Эмийн хадгалах болон хүчинтэй хугацааг сайтар шалгах хэрэгтэй.
Шинэ эм болон үнэтэй эм болгон сайн гэж ойлгож болохгүй юм. Эдгээр нь үйлдвэрлэгч улс болон үйлдвэрлэсэн газраас хамааран өөр өөр үнэтэй байж болно.
Тухайн эмийг хэрэглэхэд дагалдан илрэх гаж нөлөө, эсрэг заалтыг заавал асууж хэвшээрэй.



No comments:

Post a Comment

Эмийн зохистой хэрэглээ 2

Эм бол хүний бие махбодь өвчнийг эсэргүүцэн тэмцэхэд нь туслах бодисууд бөгөөд өвчилсөн үед биеийн байдлыг сайжруулах үйлчилгээтэй юм...