Sunday, April 23, 2017

Эмийн зохистой хэрэглээ 2

Эм бол хүний бие махбодь өвчнийг эсэргүүцэн тэмцэхэд нь туслах бодисууд бөгөөд өвчилсөн үед биеийн байдлыг сайжруулах үйлчилгээтэй юм. Эмийг аюулгүй зөв хэрэглэх явдал хамгийн чухал.Зөв зохистой хэрэглэсэн эм амьдралыг тэтгэх нөлөө үзүүлэх болно. Буруу хэрэглэсэн эм хор учруулж тэр бүү хэл таныг хөнөөж ч чадна.

Эмийн үндсэн 2 төрөл байна.
Ш - Жороор олгох эм гэдэгт зөвхөн эмчийн бичсэн жороор худалдаалагддаг эмүүд багтана. Зарим эмүүд буруу хэрэглэвэл аливаа эрсдэлд хүргэдэг  тул ийм эмүүд зайлшгүй эмчийн жороор буюу зөвшөөрлөөр олгогдох ёстой.
Ш -  Жоргүй олгох эм гэдэгт ямар нэг жорын бичиггүй эмийн сангаас авч болох эмүүд орно.

Хүн бүрийн бие махбод өөр өөрийн өвөрмөц онцлог чанартай байдгаас эмийн бодис харилцан адилгүй байдлаар нөлөөлдөгХэрхэн нөлөөлж болохыг нас, биеийн жин, одоогийн биеийн ерөнхий байдал , удаан хугацаанд хэрэглэж буй эмийн бодис зэрэг олон хүчин зүйлээр тодорхойлж болно. Эмийг хавсруулж хэрэглэхэд зарим эмийн үйлчилгээ буурах, эсвэл ихсэх, зарим тохиолдолд бүр хортой нөлөө үзүүлж болдог. Тиймээс та эм хэрэглэх гэж байгаа бол заавал мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй.Зарим өвчний эхэн үед эм хэрэглэхийн оронд эмэн бус эмчилгээ хийх нь илүү зохимжтой байдаг. Тухайлбал: их хэмжээний шингэн уух, амин дэмээр баялаг чанартай хоол хүнс хэрэглэх, сайн амрах, спортоор хичээллэх нь хамгаас чухал эмчилгээ болдог. Эмийг зайлшгүй эм хэрэглэх болсон үед л өөрөөр хэлбэл эмийн бус эмчилгээгээр бүрэн засах боломжгүй буюу яаралтай тусламж шаардлагатай болсон үед хэрэглэнэ.
Харин эмийг өдөрт хэдэн удаа, яаж хэрэглэхийг эмийн заавар дээрээс үзэх боломжтой.
Зарим эмийн хэлбэрүүд нь ходоодны хүчлийн нөлөөгөөр уусмал байдалд шилжиж байж сая гэдэсний ханаар шимэгддэг тул дийлэнх эмийг өлөн үедээ буюу хоол идэхээсээ 20-30 минутын өмнө ууж хэрэглэдэг. Гэхдээ өлөн үедээ ууж болохгүй эмнүүд бас бий. Аспирин, диклофенак зэрэг эмийг өлөн үедээ уувал ходоод гэдэсний салстыг цочроож дотор муухайрахаас гадна ходоодны салстыг гэмтээн шархлаа хүртэл үүсгэх магадлалтайХоол шингээх бэлдмэлүүдийг харин хоол идэх үедээ ууж занших хэрэгтэй.Тиймээс та уух гэж байгаа эм, витамин, бэлдмэлийн заавартай сайтар танилцаж байгаарай. Хэрвээ энэ талаар заавар байхгүй бол холбогдох мэргэжлийн хүнээс заавал зөвлөгөө авч заншаарай. Бие даан аюулгүйгээр эм хэрэглэж байгааг нотлох мэдлэггүйгээр эм хэрэглэснээр эмийн зохисгүй хэрэглээ, эмийн дасал, цаашлаад үхэлд ч хүргэж болзошгүй аюултай алхам хийх эрсдэлтэй
Хэрвээ та эмнэлгийн тусламж авахын өмнө өвчний шинж тэмдгийг арилгах зорилгоор бие даан эм хэрэглэх гэж байгаа бол


- ҮНДСЭН ҮЙЛЧЛЭГЧ БОДИС
- ТУН ХЭМЖЭЭ
- ХЭРЭГЛЭХ ЗААВАР
- ГАЖ НӨЛӨӨ
 ЦЭЭРЛЭЛТ -ийн талаар тодорхой мэдээлэл авсан байх хэрэгтэй

ТА ЭМНҮҮДЭЭ ХААНА ХАДГАЛДАГ ВЭ?
Гал тогоо, угаалгын өрөө, цонхон дээр эм хадгалах нь тохиромжтой бус юм. Учир нь дээрх өрөө болон орчин нь байнгын чийг, дулаан ялгарч эмийн чанарыг алдагдуулж байдаг.
Эмийн хугацаа, нэр, үйлдвэрлэсэн улс, үйлдвэрийн нэр арилсан, алга болсон бол тус эмийг хэрэглэхээс татгалзах хэрэгтэй.
Түүнчлэн эмийн санд найруулсан уусмал эмийг дөрөв хоногоос илүү хугацаагаар хадгалж болохгүй.
Мэдээж хүүхэд хүрч чадахааргүй өндөрлөг, цоожтой нөхцөлд хадгалаарай.
ЭМ ХЭРЭГЛЭХЭД АНХААРАХ ЭНГИЙН САНАМЖУУД
Эмийн хайрцгыг гаднаас нь харахад түүн дээр 2 төрлийн нэр байх ёстой. Энэ нь олон улсын нэр, худалдааны нэр. Эдгээр нэрийг энгийн хүмүүс ялгаж чадахгүй байж болох боловч та чухам хэдэн нэр байгааг тоолж чадна шүү дээ.
Мөн эмийн зааврыг гарган үзэхэд аль болох олон хэл дээр заавар нь бичигдсэн бол уг эм нэлээд олон оронд хэрэглэгддэг гэдэг утгаараа чанарын баталгаа илүү гэж үзэж болно
Эмийн хадгалах болон хүчинтэй хугацааг сайтар шалгах хэрэгтэй.
Шинэ эм болон үнэтэй эм болгон сайн гэж ойлгож болохгүй юм. Эдгээр нь үйлдвэрлэгч улс болон үйлдвэрлэсэн газраас хамааран өөр өөр үнэтэй байж болно.
Тухайн эмийг хэрэглэхэд дагалдан илрэх гаж нөлөө, эсрэг заалтыг заавал асууж хэвшээрэй.



Эм зүйчийн ёс зүй

Ёс зүйн тухай ойлголт Монголчуудийн хувьд ёс зүй буюу ёс суртахуун бол хүн нийгэмд хэрхэн биеэ авч явах, юуг яаж хийх бичигдээгүй дүрэм, журам бөгөөд ёс суртахууны үндсэн дөрвөн зарчим байдаг. Эдгээр нь: • Бусдыг үл хорлон буяныг үйлдэх • Бусдад хүч үл хэрэглэн эвийг хичээх • Yл бузарлан сэтгэлийг ариусгах • Аливаад үл булхайдан шударгыг эрхэмлэх юм. Өвөг дээдэс маань буян хурааж, нүгэл хийхгүй амьдрахыг чухалчилдаг байжээ. Одоо болон ирээдүйд сайн үр дагавартай ажил үйлийг буян хэмээх бөгөөд одоо болон ирээдүйд хорлолтой бол нүгэл гэдэг. Буянтай сайн үйл нь хүний сэтгэлийг ариусгаж, зовлон зүдүүрээс салгаж, ирээдүйд дэлгэрэх сайн үйлийн эхлэл байдаг. Хүч хэрэглэх нь аюул гамшгийг дагуулж, өшөө хорсолыг өдөөдөг. Цаашлаад энэ нь урт удаан хугацааны тэмцэлд хүргэх бөгөөд үр дүнд нь их хэмжээний гарз хохирол гарч, ирээдүйд сөрөг муу үр дагавар ихтэй байдаг. Эвийг хичээх нь хүний ухаан, сайн сайханд итгэх итгэл юм. Хорон санаа, өш хонзон, шунал, худал хуурмаг нь сэтгэлийг бузарладаг. Хүний сэтгэл бузартахад хүн хүнлэг байх мөс, чанараа алдаж адгуусан шинжрүүгээ ойртдог. Иймээс сэтгэлийг бузарлах аливаа үйлээс хол байж санаа, сэтгэлээ ариусгахыг хичээх нь хүн шиг хүн болоход тустай үйл юм. Булхайдаж, шударгыг үл эрхэмлэх нь худал, хуурмагийн замд хүнийг уруу татах бөгөөд энэ нь тухайн хүний сэтгэлийг бузарлаж, хийсэн үйл нь бусдад гай хорлол болдог тул ёс суртахуунд үүнийг цээрлэдэг байна. Иймээс ч ард түмэн маань “Yнэнээр явбал үхэр тэргээр туулайг гүйцнэ” гэж сургамжилсаар ирсэн билээ. Мэргэжлийн ёс зүйн тухай ерөнхий ойлголт Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын одоогийн байдалд мэргэжлийн ёс зүй, түүний кодекс боловсруулалт онцгой байр суурь эзэлдэг бөгөөд өнөө үе болон хэтийн харилцааг зохицуулахаар боловсруулагдаж цаашдаа хөгжил хөдөлгөөнийг даган өөрчлөгдөн шинэчлэгдэж, амьдрах чадвартай байх ёстой гэж үздэг. Аливаад шүүмжлэгчийн байр сууринаас бус хэрэгжүүлэгчийн байр сууринаас хандаж, эрхээ эдлэх, үүргээ биелүүлэх цогц чадамжийн төлөө ажиллах арга зүйгээ олж авах хэрэгтэй гэж гадаадын олон орнуудад үздэг бөгөөд бодит амьдралд хэрэгжүүлэх олон арга хэмжээг системтэй авч хэрэгжүүлдэг. Ёс зүйтэй байсны давуу талууд нийгэмд их байдаг. Мэргэжлийн ёс зүйг мөрдсөнөөр ёс зүйн хэм хэмжээнээс хэтэрсэн үйлдэл багасахад нэмэр нөлөөтэй. Жинхэнэ мэргэшсэн мэргэжилтнүүд ажлаа ганцхан удаа сайн хийх биш үргэлж сайн хийж байдагт оршдог тул энэ сэтгэхүйг оюун ухаанд нь бат суулгаж байж нийгмээ цэвэр хөгжүүлэх нэг хүчин зүйл болгодог. “Мэргэжлийн ёс зүй гэдэгт өөрийн үйлчлүүлэгч бүрийг халамжлахын төлөө байж болох хамгийн нарийн дэг жаягийг даган мөрдөхийг хэлдэг” бөгөөд жишээ нь эмч хүн эм тариаг борлуулах сурталчилгааг шууд ба шууд бусаар хийх, гарч болох сөрөг үр дагаврыг хэлэхгүй байх, хувь хүний мэдээллийг задлах, мөн өөр эмчийн ёс зүйн алдаа гаргасныг мэдсэн боловч дуугүй өнгөрөхийг ёс зүйн жаяг зөрчсөн гэж үзээд холбогдох арга хэмжээг авдаг. Мэргэжлийн ёс зүйн жаяг хүн бүрийн тархинд бүр багаас нь бий болдог. Тухайлбал Америкийн бүх шатны сургуулиудад шалгалтын үеэр нэг хүүхэд нөгөө хүүхдээсээ будаа идэх, ном, тэмдэглэл нууцаар үзэх, эсвэл өөр хүний ажлыг нэрийг нь хэлэхгүй хуулсан бол хулгай хийж, хуурч байгаатай адилтган үзэж сургуулиас нь хөөх хүртэл шийтгэдэг. Харин манайд болон Орост түүнийг бие биедээ туслах ёстой үүрэг мэтээр ойлгодог. Эндээс ёс зүйн ойлголтын зөрүү эхэлдэг байж магадгүй. Мэргэжлийн ёс зүйн салбар бүр нийгмийн институтэд зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай өөрийн гэсэн ёс суртахууны зарчим, хэм хэмжээтэй байдаг. Мэргэжлийн ёс зүй нь юу зөв, юу бурууг мэргэжилтэнд ойлгуулах, үүрэг хариуцлагыг ухамсарлуулах, мэргэжлийг эрхэмлэх, тодорхой зорилго, зорилтыг хэрэгжүүлэхийн тулд өөртөө хяналт тавих, зохицуулах эрхийг мэргэжилд олгох замаар ёс суртахууны болон нийгмийн хэрэгцээг хангадаг. Эм зүйчийн мэргэжил өвөрмөц онцлогтой бөгөөд ур чадвартай харилцааны өндөр соёлтой байхыг шаарддаг . Одоо үед хэрэглэгчидтэй нүүр тулан уулздаг хүн бол эм олгогч буюу жор баригч юм . Тэрээр сэтгэл зүйн хувьд төлөвшсөн, мэдрэмжтэй , анхаарал хянамгай, ой тогтоолт сайтай байх зэрэг дараах шинжүүдийг агуулсан байх ёстой . Үүнд: 99 Эмийн санд хаана юу бай рлуулах талаар мерчендайзингийн өндөр мэдрэмжтэй байх ; 99 Худалдан авагчийн яриаг анхааралтай сонсон хандах ; 99Нүдний баримжаа , ой тогтоолт сайн байх ; 99Аливаа асуудалд тайван , хүлээцтэй хандах , биеэ барих чадвартай байх ; 99 Хэл ярианы өндөр боловсролтой олон талын мэдлэгтэй байх ; 99 Хэрэглэгч бүрт тохируулан харьцах , зөвл өгөө өгөх, эмийн зааврыг сайтар тайлбарлах , давтан хэрэглэгчдэд зааврыг ахин сануулах ; 99 Мэргэжлийн үг хэллэг хэрэглэхгүй энгийн үгээр илэрхийлж тайлбарлах ; Эм зүйчийн харилцааны ангилал : 1. Эм зүйч, эм зүйч /эм найруулагчийн / хоорондын харилцаа : Бие биенээ ойлгодог хүндэлдэг , алдаа дутагдлаа хэлдэг , нөхөрсөг , бүтээлч ажилсаг, нэг нэгнийхээ ажлыг орлодог байх 2. Эм зүйч эмчийн хоорондын харилцаа : Эм зүйч эмчийг эргэж хянах, бие биенээ сайн ойлгодог , ажил төрлийн сайн хамтрагч , харилцан зөвлөгч байх 3. Эм зүйч өвчтөний харилцаа : Эм зүйч нь өвчтөний дотны найдвартай туслагч байх Харилцагчаа өөртөө татах аргууд: 99Ярилцагчийн яриаг үнэхээр сонирхож байгаагаа байнга харуул 99Инээж харилц ах 99 Хувцаслалт, гадаад үзэмж, цэвэр цэмцгэр байдлыг байнга эрхэмлэх 99 Мэдлэг мэргэжил, ур чадвар, зөв хандлыг хослуулан хэрэглэх Ер нь хүн мэргэжлээ төгс эзэмшин , олон талын мэдлэг боловсролтой өөрийгөө тасралтгүй хөгжүүлээд зогсохгүй , эмнэлгийн нөхцөлд биеэ зөв авч явах , зохистой хувцаслах нь үйлчлүүлэгч , мэргэжил нэгт нөхдийн хүндэтгэлийг хүлээдэг . Хандлага гэдэг нь аливаа юманд болон хүмүүст хандахад илэрч буй сэтгэлийн дотоод илэрхийлэл бөгөөд энэ нь нүдний харц , хөдлөл, үг, яриагаар дамжин илэрдэг . Үйлчлүүлэгчдэд сэтгэл ханамжтай үйлч илгээ үзүүлж чаддаггүйн гол шалтгааныг тодорхойлсон байдлаас үзэхэд 50 гаруй хувийг харилцаа хандлага муутай сөрөг хандлага эзэлж байх бөгөөд бусад нь мэдлэг дутмаг ажилласнаас үүдэлтэй байдаг . Хэрвээ бидний бодол , сэтгэл эерэг бол аливаа юманд эерэгээр л хандана , Эерэгээр хандах аваас харилцааг сайн тогтоож чаддаг. Харилцааг сайн тогтоож чадваас сэтгэлд хүртэл үйлчилж чадна гэсэн үг. “Эм зүйчдийн ёс зүйн жишиг кодекс” Эм зүйчдийн мэргэжлийн ёс зүйн ерөнхий зарчим нь эмнэлгийн мэргэжилтэн, хамтран ажиллагсад, өвчтөнтэй харилцахад баримтлах хэм хэмжээг тогтооно. 1. Эм зүйч нь юуны өмнө өвчтнийг хүндэтгэн үзэж, тэдний аюулгүй байдал эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй. Тэд практикийн эмч нар шиг өөрийн авъяас чадварыг дайчлан өвчтөнд хандах ёстой. 2. Эм зүйч нар эмчилгээнд төдийлөн ашиггүй, стандартын шаардлага хангаагүй, чанар муутай эм, эмнэлгийн хэрэгслийг хуваарилах, түгээх, дэмжихээс түтгэлзвэл зохино. 3. Эм зүйч нь тасралтгүй сургалтын хөтөлбөрийн дагуу мэргэжлийн мэдлэгээ дээшлүүлэх талаар санаачлагатай ажиллах ёстой. Тэрээр мэргэжлийн үзэл бодолтой байхын тулд хангалттай мэдлэг, боловсролтой байж түүнийгээ хэрэглэж чаддаг байх ёстой. 4. Эм зүйч нь ёс зүйн зарчмыг хүлээн зөвшөөрдөг, мэргэжлийн алдар, нэр хүндийг хамгаалах, хуулийг дээдлэн хүндлэх үүрэг хүлээнэ. Мэргэжлийн ёс зүйд үл нийцэх зан авир гаргах буюу ялгаварлах шудрага биш хандах, мэргэжилд үл итгэх үйл ажиллагаа явуулахад оролцохоос татгалзах эрхтэй. 5. Эм зүйч нар өөрийн үйл ажиллагаандаа ухаалаг, хүлээн авч болох, зарчимч байх, хэзээ ч өөрийн мэргэжлийн үйлчилгээг аливаа хэлбэрээр буруу ашиглах, санхүүгийн талаар бусдад хохирол учруулах, үйлчилснийхээ төлөө төлбөр шаардах буюу эмч нар, эрүүл мэндийн бусад ажилчидтай энэ асуудлаар аливаа хэлэлцээ хийхээс зайлсхийх агаад түүнийг огт дэмжих ёсгүй. 6. Эм зүйч нь өвчтөний эрх ашиг хөндөгдсөн, хуулийн шаардлагаар тухайн мэдээллийг илрүүлэх нь зайлшгүй шаардлагатай биш бол мэргэжлийн тайлан мэдээний мөн чанар, нууцлалыг задруулах нь ёс зүйд үл нийцнэ. 7. Эм зүйч нь ёс зүйн бус үйлдэл хийхийг шаардсан, үйлчилгээний чанарыг сулруулах хандлагатай, мэргэжлийн үзэл бодол, чадварт саад тотгор болох аливаа нөхцөл, байдалтай холбоотой асуудлаар ажиллахаас татгалзах эрхтэй. 8. Эм зүйч нь нийгэмд үйлчлэхдээ мэргэжлийн болон өөрийн хувийн нэр хүндээ өргөх чиглэлтэй сурталчилгаа хийхийг хориглоно. 9. Эм зүйч эмийн сангийн мэргэжлийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зохион байгуулалтыг хэрэгжүүлэх, байгууллагын үйл ажиллагааг үр дүнтэй байлгахад мэргэжил мэдлэгээ бүрэн зориулах ёстой. “Эм зүйчийн ёс зүйн алтан дүрэм” “Эм зүйчийн ёс зүйн алтан дүрэм” нь 2006 оны 10 сарын 23-ны өдөр Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм холбоо ”-ны анхдугаар их хурлаар хэлэлцэж батлагдсан. Энэхүү алтан дүрмийг хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйл ажиллагаанд эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бүх мэргэжилтэн дагаж мөрдөнө гэж заасан байдаг. 1. Эм зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж эм зүйн тусламж үзүүлэх 99 Эм зүйн мэргэжилтэн нь Монгол улсын холбогдох хууль тогтоомж эрх зүйн хэм хэмжээг үндэслэн , мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хүрээнд эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх , 99 Эм зүйч нь мэргэжлийн эрх үүрэг, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж үйлчлүүлэгчдийн нас, хүйс, яс үндэс , шашин шүтлэгийг үл харгалзан эм зүйн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, тэгш хүртээмжтэй үзүүлэх , 99 Эм зүйч нь үйлчлүүлэгчдэдээ эмийн зөв сонголт зохистой хэрэглээний талаар үнэн зөв мэдээллийг хүргэдэг мэргэжлийн зөвлөх , найдвартай түнш нь байх 99 Эм зүйч нь мэдлэг боловсрол , дадлага туршлага , мэргэжлийн ур чадвараа үйлчлүүлэгчийн төлөө бүрэн зориулж , эм зүйн тусламж үйлчилгээний үр дүнг хариуцаж , гарч болох сөрөг үр дагвараас урьдчилан сэргийлэх 2. Мэргэжлийн ур чадвар , мэргэжлийн өндөр түвшинд үйл ажиллагаа явуулах 99 Эм зүйч нь өөрийн эзэмшсэн мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд байнга анхаарч шинжлэх ухаан техник технологийн ололтыг үйл ажилдаа нэвтрүүлэн орчин үеийн эм зүйн хөнгжлийн чиг хандлагад нийцүүлэн өөрийгөө хөгжүүлэх болон бусдадаа нөлөөлөх, 99 Эм зүйч нь мэргэжилдээ дур сонирхолтой , итгэл үнэмшилтэй байж , мэргэжлийнхээ нэр төрийг өндөрт хүргэж, шинжлэх ухааны мэдлэг хүмүүнлэг ёсонд суурилсан мэргэжлээрээ бахархаж байх 3. Эм зүйн мэргэжилтэн нь эм зүйн тусламж үйлчилгээний чанарыг бүрэн хариуцах 99 Эм зүйч нь хариуцсан ажлын байр бүртээ эмийн үйлдвэрлэл , хангамж үйлчилгээний горим дүрэм журмыг чанд сахиж эм бэлдмэлийн чанарын баталгаажилт аюулгүй байдал үр дүнг бүрэн хариуцах , 4. Эм зүйн мэргэжилтэн нь үйл ажиллагаандаа эм зүйн мэргэжилтний баримтлах ёс зүйн хэм хэмжээг баримтлал болгох 99 Эм зүйн мэргэжилтэн нь өндөр мэдлэг чадвартай , хүнлэг энэрэнгүй, харилцааны соёлтой , хамт олон үйлчлүүлэгчдийнхээ дунд нэр хүндтэй байж , ил тод байдал , шударга ёсыг эрхэмлэн ажиллах, 99 Эм зүйн мэрэгжилтэн нь үйлчлүүлэгчийнхээ эрх ашиг сонирхлыг хүндэтгэж үйл ажиллагааныхаа хүрээнд олж авсан мэдээллийг нууцлан хадгалж , санал хүсэлтэд нь анхааралтай хандах , 99 Эм зүйн мэргэжилтэн нь мэргэжил нэгт нөхдийн болон бусдын эрхийг хүндэтгэн нөхөрсөг шударгаар хамтран ажиллаж, мэргэжлийн алдаа доголдол гаргахаас өөрийгөө болон мэргэжил нэгтнээ хамгаалах 99 Эм зүйн мэргэжилтэн нь мэргэжлийн үүргийг гүйцэтгэх явцад олж авсан мэдлэг ур чадвараа хүний эрүүл мэндийн болон хуулиар хамгаалагдсан эрх ашгийн эсрэг ашиглахгүй байх , 99 Эм зүйн мэргэжилтэн нь нээлттэй шударга бодит үнэний зарчимд тулгуурлан эм зүйн үйлчилгээ явуулж мэргэжлээ буруугаар ашиглах болон өөрийн мэргэжлийн эрхэнд халдах , бусдыг мэхлэх , залилах зэрэг эм зүйн ёс зүйд харшлах үйлдэл шаардсан ямарваа хуулийн этгээд хүмүүстэй хамтран ажиллахаас татгалзах , хараат бус байх , 1. Ёс зүйн дүрмийг зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлага 99 Ёс зүйн дүрмийг зөрчвөл тухайн эм зүйн байгууллагын дотоод журмын дагуу эмийн мэргэжилтэнд “Эм” холбооны дүрмийн дагуу гишүүдэд хариуцлага хүлээлгэнэ . 99 Ёс зүйн дүрмийг ноцтой зөрчвөл тухайн эм зүйн мэргэжилтний эм барих эрх , эм хангамжийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг зохих журмын дагуу холбогдох төрийн байгууллагад гаргана . “Мэргэжлийн ёс зүйн төлөвшил нь зөвхөн ярих хэлэх төдийд зохицуулагддаг асуудал биш бөгөөд цэцэрлэг, сургуулийн наснаас нь системтэй арга хэмжээ авснаар төлөвшиж эхэлдэг байна”.

ЭМИЙН ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ


Мэргэжлийн хяналтын ерөнхий байцаагчийн  2014 оны 07 дугаар сарын 22 -ны өдрийн 01/08 дугаар албан даалгаврын хэрэгжилт болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яамтай 2014 онд хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 02/228 тоот удирдамжаар эмийн үйлдвэрийн үйл ажиллагаа, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар аюулгүй байдал, “Эм үйлдвэрлэлд тавих ерөнхий шаардлага” MNS 5524:2014 стандартын хэрэгжилтэнд үнэлгээ дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж эрсдлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөлгөөгөөр хангах зорилгоор Хяналт шалгалтыг 2014 оны 10 дугаар сарын 01-нээс  10 дугаар сарын  31-ний хооронд хийж гүйцэтгэв.
Улсын хэмжээнд галены бэлдмэл, үрэл, шахмал, тосон түрхлэг, тарилгын эмийн хэлбэрийн 20, биобэлдмэлийн 2, уламжлалт эм, эмийн ургамлын 5, эмнэлгийн хэрэгслийн 1, ариутгалын бодисын 2 нийт 30 эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр, үүнээс хувийн хэвшлийн 29, төрийн өмчийн 1 эмийн үйлдвэр төрийн захиргааны төв байгууллагаас үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аван нийслэлд үйл ажиллагаа явуулж буйгаас 83,3% нь хяналт шалгалтанд хамрагдсан, “Арцны жимс”, “Уламжлалт эм, эмийн ургамал компани”, “Эрдэнэбүрэн” эмийн үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулахгүй байгаа, “Дентафарм” эмийн үйлдвэр тусгай зөвшөөрлийн хаяг байршилдаа байгаагүй, “Бест мед” эмийн үйлдвэрийн үйл ажиллагааг НМХГ-аас үйл ажиллагааг зогсоосон байсан тул хяналт шалгалтанд хамрагдаагүй болно. Эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрүүд нь нийт давхардсан тоогоор 411 нэрийн шахмал, галейн, үрэл, тарилга эм, 695 нэрийн уламжлалт эм, 9 нэрийн биобэлдмэл, 27 нэрийн биологийн идэвхт бэлдмэл, 3 нэрийн эмнэлгийн хэрэгсэл, 31 нэрийн ариутгалын бодис  нийт 1176 нэрийн эм, бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд гаргаж байна.
Судалгааны дүнгээс харахад эм үйлдвэрлэн зах зээлд нийлүүлсэн 27 эмийн үйлдвэрийн давхардсан тоогоор нийт 1176 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний 71,3 хувь буюу давхардсан тоогоор 838 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна.
Эдгээр эм хэрэгслийн бие мах бодид үзүүлэх үйлчилгээ, үр дагавар, нөлөөлийн онцлог байдлыг харгалзан ангилахад давхардаагүй тоогоор 5 нэрийн тарилгын эмийн хэлбэр, 1 нэрийн шархны цацлага, 16 нэрийн антибиотик эмийн хэлбэр, 4 нэрийн эмийн сангийн бэлдмэл, 18 нэрийн  галейны бэлдмэл, 9 нэрийн тосон түрхлэг, 3 нэрийн нунтаг, 10 нэрийн үрэл, 11 нэрийн зэхмэл, 33 нэрийн шахмал, капсул гэх мэт бусад хэлбэрийн эм, нийт 112 нэрийн эм,биологийн идэвхт бүтээгдэхүүн 572 нэрийн уламжлалт эм  улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна. Үүнээс тарилгын эм, антибиотик, эмийн сангийн дотоод бэлдмэлүүдийг маш өндөр эрсдэл бүхий эм гэж үзлээ.
Шалгалтын явцад нийт 8 үйлдвэрийн эмийн бүртгэлд бүртгэгдсэн 32 нэрийн эм, 2 нэрийн эмнэлгийн хэрэгслээс дээж аван 243 үзүүлэлтээр Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторийн Эм, биобэлдмэлийн лабораторийн шинжилгээнд хамрууллаа. Шинжилгээний дүнгээр 3 үйлдвэрийн 5 цуврал эм 5 үзүүлэлтээр чанарын шаардлага хангахгүй дүнтэй гарсан бөгөөд үйлдвэрлэгчид шинжилгээний хариуг зөвшөөрөхгүй, шинжилгээнд дахин хамруулахыг хүссэн тул дээжийг давтан шинжилгээнд хамруулаад байна.(Давтан дээжийг 2014.11.24-д шинжилгээнд өгсөн). Шинжилгээний хариу дээж өгснөөс хойш 20-29 хоногийн дараа гарч байна.
Эмийн үйлдвэрүүд эм, бүтээгдэхүүнээ МУ-ын эмийн бүртгэлд бүртгүүлэхээр МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори болон ЭМЯ-д хандсан байдлын судалгааг гаргахад 2014 онд нийт 16 эмийн үйлдвэр 198 нэрийн эмийг/давхардсан тоогоор/  бүртгэлийн шинжилгээнд хамруулсан.
2014 оны 11 дүгээр сарын байдлаар ЭМЯ-д 92 эм, 46 эмийн түүхий эдийг бүртгүүлсэн, одоогийн байдлаар Эм зүйн салбар зөвлөлийн хурлаар нийт 115 үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүллийг хэлэлцэж дараагийн шатны хурлаар оруулахыг дэмжсэн бөгөөд 98 үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүллийг Фармакопейн хорооны хурлаар хэлэлцэж баталсан тул улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх шатандаа явж байна. 
Хяналт шалгалтын явцад дараах зөрчил дутагдал нийтлэгээр илэрлээ.  Үүнд:
Эм үйлдвэрлэн зах зээлд нийлүүлсэн 27 эмийн үйлдвэрийн давхардсан тоогоор нийт 1176 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний 71,4 хувь буюу давхардсан тоогоор 838 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн улсын бүртгэлд бүртгэгдээгүй;
Эмийн үйлдвэрүүдийн 28,6 хувь нь эмийн түүхий эдийг эмийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, 24 хувь нь тухайн үйлдвэрлэл эхлэхээс өмнө эмийн түүхий эд, эмийн туслах бодисыг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулдаггүй;
Эмийн үйлдвэрүүдийн 70 хувь нь үйлдвэрийн барилга байгууламжийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тохирох байршилд, зохистойгоор төлөвлөж бариагүй, агааржуулалтын нэгдсэн системгүй, агаарын даралт, хөдөлгөөнийг хянах боломжгүй, 65 хувь нь үйлдвэрлэлийг технологийн зааврын дагуу тодорхой дэс дарааллаар хооронд нь холбож үйлдлийн цуваагаар тусгаарласан өрөөнд явуулах ба цэвэршилтийн түвшинг бүрэн хангах нөхцлийг зохих төлөвлөлтийн дагуу бүрдүүлээгүй;
Тарилгын эмийн үйлдвэрүүдийн 28,6 хувь нь ажиллагсад, бараа материал нь агаар тусгаарлагчаар дамжин үйлдвэрлэлдээ ордоггүй, 43 хувь нь агаар тусгаарлагчийн хаалга нь шаардлага хангаагүй;
Эмийн үйлдвэрүүдийн 43 хувь нь суурилуулсан HEPA шүүлтүүрийн бүрэн бүтэн байдал, хүчин чадлыг шалгаж, сольж, шинээр байрлуулах хугацаа давтамжийг тодорхойлоогүй, явцын хяналт хийгддэггүй;
Эмийн үйлдвэрүүдийн 26 хувь нь үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг зориулалтандаа тохирсон, шат дамжлагын дарааллаар зөв байрлуулж, суурилуулаагүй, нэг цуврал бүтээгдэхүүний үйлдвэрлэл дуусмагц тоног төхөөрөмжийг цэвэрлэж, тохируулгыг шалгаж, ариутгал халдваргүйтгэлийг хийн бүртгэн үр дүнд хяналт тавьдаггүй, 48 хувь нь үйлдвэрлэлд ашиглаж буй тоног төхөөрөмж нь бүтээгдэхүүнд аюул учруулахгүй, бүтээгдэхүүнтэй хүрэлцдэг хэсгүүд нь урвалд орох, шингээх шинж чанарыг агуулаагүй болохыг тогтмол шалгаж, үнэлгээ дүгнэлт гаргадаггүй;
Нью Аюур вед эмийн үйлдвэр нь чанарын хяналтын лабораторигүй, эмийн үйлдвэрүүдийн 69,6 хувь нь урвалж бодисыг түүний концентраци, засварын коэффициент, хүчинтэй хугацаа, засварын коэффициентийг дахин тогтоох огноо, хадгалах нөхцөл, урвалжийг бэлтгэсэн огноо, ажилтны гарын үсэг бүхий шошгожуулаагүй, 48 хувь нь үйлдвэрлэгчийн стандарт бодисыг анх бэлтгэсэн даруйд нь болон цаашид тогтмол давтамжтайгаар албан ёсны стандарттай харьцуулдаггүй;
Шалгалтанд хамрагдсан 7 үйлдвэрийн 33 нэрийн эм, эмнэлгийн хэрэгслээс дээж аван 243 үзүүлэлтээр Хүнсний аюлгүй байдлын лавлагаа лабораторийн Эм, биобэлдмэлийн лабораторийн шинжилгээнд хамруулахад 5 нэрийн эм  чанарын шаардлага хангахгүй дүнтэй гарсан:
Үйлдвэрлэлийн нэгж бүр мэргэшсэн, туршлагатай хүн хүчнээр хангагдсан байдал эмийн үйлдвэрүүдийн 67,5 хувьд зөрчигдөж байгаа;
Үйлдвэрт ажиллагсад нь үйлдвэрийн захиргаанаас баталсан ажлын байрны тодорхойлолтод тохирсон мэргэжлийн тасралтгүй сургалтад хамрагдаж, мэргэшсэн, сургалтын практик үр дүнд үнэлгээ өгч ажилладаг байдал эмийн үйлдвэрүүдийн 62,3 хувьд зөрчигдөж байгаа;
Ажиллагсад нь журмын дагуу эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийлгэсэн, нян тээгчийн шинжилгээнд хагас жил тутамд хамрагддаг байдал эмийн үйлдвэрүүдийн 39 хувьд зөрчигдөж байгаа;
Астрафарм, Монг-Эм, Мерит, Шинэбат эмийн үйлдвэрүүдийн цэвэр бүсийн ажиллагсад нь ажлын байранд гоо сайхны болон гоёл чимэглэлийн зүйл хэрэглэдэг, Түшиглэн, Эв-Эрдэнэ, Астрафарм, Монг-Эм, Мерит, Шинэбат эмийн үйлдвэрүүдийн ажиллагсад нь усанд орох, гараа ариутгах талаар зааварчилгаа авч, хувийн ариун цэврийг сахин ажилладаггүй, ариун цэвэр халдвар хамгааллын дэглэм алдагдсан;
Үйлдвэрийн түүхий эдийг хүлээн авахаас эхлээд бэлэн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах хүртэлх бүхий л үйл ажиллагаанд бүртгэл хөтлөн баримтжуулаагүй, баримтжуулалтын тогтолцоогүй;
Чанарын баталгаажуулалтын тогтолцооны тохиромжтой байдал болон үр нөлөөг тогтмол үнэлэх дотоод хяналт болон чанарын аудитын хөтөлбөргүй байгаа нь эмийн үйлдвэрүүдийн 64 хувьд зөрчигдөж байгаа;
Чанарын хяналтын албанаас үйлдвэрлэлийн орчинд нянгийн болон жижиг хэсгийн хяналтыг тогтмол тавьдаггүй, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нянгийн бохирдлын түвшингөөс хамааруулан тодорхой ангилалд оруулаагүй;
Нунтаг материал, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд ашиглахдаа тоос хуримтлагдах, тархахаас сэргийлж агаарын хяналтыг явуулах нөхцлийг бүрдүүлээгүй, эхлэл материал, бүтээгдэхүүнийг жинлэх үйл ажиллагааг ламинар агаарын урсгалтай тусгаарласан байранд явуулдаггүй;
Нэрмэл ус, цэвэршүүлсэн ус дамжуулах шугам хоолойн нянгийн бохирдлын хязгаарыг тогтоож, түүнийг цэвэрлэж хадгалдаггүй, мөрдөх журамгүй;
Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний тогтвортой чанарын үргэлжилсэн судалгааны баримтжуулсан хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлдэггүй байдал эмийн үйлдвэрүүдийн 48 хувьд зөрчигдөжбайгаа;
Үйлдвэрлэсэн эмийн гаж нөлөө, чанар аюулгүй байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрсдлийн сан, стандарт үйл ажиллагааны удирдамжгүй, чиглэлийн ажил хийгдэхгүй байгаа эмийн үйлдвэрүүдийн 79,2 хувьд зөрчигдөж байгаа;
Эмийн бүтээгдэхүүний анхдагч болон хоёрдогч савлалт нь стандартад заасан мэдээллийг бүрэн агуулаагүй, савлалтын материал дээр хэвлэсэн болон барласан мэдээлэл нь ойлгомжтой бус, бүдгэрч арилахаар тогтоцтой байгаа нь эмийн үйлдвэрүүдийн 48 хувьд зөрчигдөж байгаа;
Үйлдвэрийн чанар хангалт, баталгаажуулалтын хөтөлбөрийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг тусгасан баталгаажуулалтын мастер төлөвлөгөөгүй, чиглэлийн үйл ажиллагаа хийгддэггүй нь эмийн үйлдвэрүүдийн 75,6 хувьд зөрчигдөж байгаа;
Завсрын, бөөн, эцсийн бүтээгдэхүүний цуврал бүрийг тусгай цувралын дугаараар ялган таних боломжийг бүрдүүлсэн цуврал өгөх стандарт үйл ажиллагааны мөрдөх журамгүй байгаа нь эмийн үйлдвэрүүдийн 52 хувьд зөрчигдөж байгаа;
Материал, бүтээгдэхүүнд зөвшөөрөл олгох, татгалзах болон эрх бүхий этгээд бэлэн бүтээгдэхүүн худалдаанд гаргах зөвшөөрөл олгох талаар мөрдөн ажиллах журамгүй байгаа нь эмийн үйлдвэрүүдийн 56 хувьд зөрчигдөж байгаа;
Эмийн үйлдвэрүүдийн 34 хувь нь устгалд оруулахаар хүлээгдэж буй үйлдвэрийн хаягдал материалыг зөв, аюулгүй хадгалж, устгадаггүй түүнд хяналт тавьдаггүй, хаягдал материалтай харьцах журамгүй;
Аливаа гомдол болон гологдол бүтээгдэхүүнийг судалж, засч залруулах арга хэмжээг авах, бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татах журам боловсруулан хэрэгжилтийн бэлэн байдлыг хангасан байдал эмийн үйлдвэрүүдийн 30 хувьд зөрчигдөж байна.
22 эмийн үйлдвэрийн Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 838 нэрийн эмийг бүртгэлд бүртгүүлэн зөрчлийг арилгах хүртэл үйлдвэрлэлийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох арга хэмжээ авлаа.Лабораторийн шинжилгээний дүнд үндэслэн чанарын шаардлага хангасан 33 эм, эмнэлгийн хэрэгсэлд чанар, аюулгүй байдлын 9 дүгнэлт, үйл ажиллагаа явуулахгүй байгаа Арцны жимс эмийн үйлдвэрт үйл ажиллагааны тухай 1 дүгнэлтийг тус тус  гарган  ажиллалаа.
2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны хүсэлтээр ЭМЯ-аас зохион байгуулсан, 14 эмийн үйлдвэрийн 18 захирал, менежер, Эм холбооны удирдах зөвлөлийн гишүүдийг хамруулсан Эмийн бүртгэлийн асуудлын хурдавчлах, “Ерөнхий байцаагчийн албан даалгаврын хугацааг сунгах” тухай асуудлын талаарх уулзалтанд Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс эмийн үйлдвэрүүдэд эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийг үйлдвэрлэх шаардлагатай байгааг тусгасан албан шаардлагуудыг 2010 оноос хойш удаа дараа өгсөөр ирсэн бөгөөд энэ асуудал хэрэгжихгүй байгаа тул цаашид бүртгэлгүй эм үйлдвэрлэхийг зөвшөөрөх боломжгүй, мөн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангах үүднээс үйлдвэрийн үйл ажиллагаа, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэн ажиллах нь чухал байгаа  талаар байр сууриа илэрхийллээ.
Дүгнэлт
Хяналт шалгалтанд хамрагдсан эмийн үйлдвэрийн 48% нь их /12/, 24% нь дунд /6/, 28% нь бага /7/ эрсдэлтэй үнэлэгдэж өмнөх онуудтай харьцуулахад их эрсдэлтэй обьектын тоо 40,4%-аар өссөн дүнтэй гарсан нь эмийн үйлдвэрлэлийг зөв зохистой явуулах удирдлагын тогтолцооны үндсэн зарчим болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих шаардлагыг олон улсын жишигт нийцүүлэх болсонтой холбоотой.
Хяналтын хуудасны үнэлгээнээс харахад “Эм үйлдвэрлэлд тавих ерөнхий шаардлага” MNS 5524:2014 стандарт болон эмийн үйлдвэрүүдийн хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилт 57 хувьтай байгаа нь өмнөх оны үзүүлэлтээс 10,3 хувиар буурсан байна. Хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийн хувь буурч байгаа нь тухайн байгууллагын дотоод хяналтын үйл ажиллагаа  хангалтгүй, ажлын хариуцлага сул байдалтай холбоотой байна.
Улсын ерөнхий байцаагчийн албан даалгавраар өгөгдсөн үүргийн хэрэгжилт байдал: өөрийн үйлдвэрийн эмийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байдал 12,5 хувийн, эмийн түүхий эдийг бүртгүүлсэн байдал 71,4 хувийн,  үйлдвэрлэсэн эм, эмнэлгийн хэрэгсэл, бүтээгдэхүүнийхээ тээвэрлэлт, хадгалалт, худалдан борлуулж буй нөхцөлд тогтмол хяналт тавьж, хэрэглэгчийн түвшинд эмийн  идэвх, гаж нөлөөний байдалд тандалт судалгааг хийж буй байдал 8,7 хувийн хэрэгжилттэй буюу албан даалгаврын хэрэгжилт хангалтгүй байна.
27 эмийн үйлдвэр давхардсан тоогоор нийт 1176 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний 71,4 хувь буюу 838 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байгаа нь 2012 оны дүнтэй харьцуулахад үйлдвэрлэж буй эмийн нэр төрөл давхардсан тоогоор 446-аар, бүртгэлгүй эмийн эзлэх хувь 5,9 хувиар өссөн байна.Эмийн нэр төрөл сүүлийн 2 жилд 3 дахин өссөн байгаа нь эмийн үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг ерөнхий нэршлээр олгосон байгаатай холбоотой гэж үзэж байна.
Төрийн захиргааны төв байгууллагаас эмийн үйлдвэрүүдэд олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэлийг ерөнхий нэршлээр тухайлбал, эм үйлдвэрлэх, биобэлдмэл үйлдвэрлэх, уламжлалт эм үйлдвэрлэх гэх мэт, эсвэл шахмал, үрэл, галейн, тарилгын эм үйлдвэрлэх гэх мэт эмийн бүх хэлбэрийг үйлдвэрлэхээр зааж өгсөн байгаа нь эмийн замбараагүй үйлдвэрлэл явуулах нөхцлийг бүрдүүлж байна.
Шалгалтанд хамрагдсан 8 эмийн үйлдвэрийн 33 нэрийн эм, эмнэлгийн хэрэгслээс дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулахад 15 хувь нь хими болон бактериологийн шинжилгээгээр чанарын шаардлага хангаагүй дүнтэй гарч байгаа нь эмийн үйлдвэрүүдийн дотооод хяналт, “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” /GMP/ -ын шаардлагыг бүрэн нэвтрүүлээгүйтэй холбоотой байна.

Монос 25 Жил - GMP Олон Улсын Шаардлага Хангасан Эмийн Үйлдвэр


Тавин Ус эмийн үйлдвэр


Эм зүйч мэргэжлийн тухай


Эмийн зохисгүй хэрэглээнээс татгалзахийг зөвлөж байна


Манай орны хүн амын дунд эмийн зохистой хэрэглээний мэдлэг дутмагаас эмийг өөрийн дураар хэрэглэсний улмаас эмийн гаж нөлөө илрэх, эмэнд хордох, дасал болох явдал элбэгшиж эрүүл мэнд амь насаараа хохирох, антибиотик хэрэглэх дадал газар авсны улмаас антибиотикт дасалтай нянгийн омгууд олноор бий болж, антибиотик эмчилгээний үр нөлөө буурах, нянгийн халдвар хүнд явцтай явагдах болсон зэрэг нь эмч мэргэжилтнүүдийн сэтгэлийг зүй ёсоор түгшээж байна. Орчин үед эмийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, эмийн нэр төрөл олширч байгаа нь эмийг зөв сонгох, оновчтой хэрэглэхэд улам бүр түвэгтэй байдлыг бий болгож байгаа бөгөөд зөвхөн эмч, эм зүйч нар төдийгүй энгийн хэрэглэгчдэд ч үнэн зөв мэдээлэл чухал ач холбогдолтой болж байна.
Ашиг олох зорилгоор эмийг хэт дөвийлгөн сурталчилах, жороор олгодог эмийг жоргүйгээр олгох зэрэг нь эмийн зохисгүй хэрэглээг үүсгэж буй хүчин зүйл болсоор байгаа бөгөөд сурталчилгааны компанит ажил, рекламуудаас үүдэлтэй шинжлэх ухааны үндэслэлгүй буруу ойлголтууд газар авсаар байгаа юм. Хөгжиж буй орнуудад жороор олгодог эмүүд жоргүй олгогдсоор, үүнтэй уялдан өөрийгөө эмчлэх үзэгдэл хаа сайгүй дэлгэрсээр байна.Манай иргэдийн дунд дараах байдлаар эмийг зохисгүй хэрэглэх явдал олонтаа гарч байгааг сануулахад илүүдэхгүй
  • Хэрэгцээгүй буюу эмчийн заалтгүй эм хэрэглэх
  • Хэрэгцээт эмийг хэрэглэхгүй байх, эсвэл хэрэгцээт эмийг оновчтой сонгоогүй байх
  • Эмийн тун, хэрэглэх цаг, эмчилгээ үргэлжлэх хугацааг зөв баримтлахгүй байх
  • Хэрэглэх арга оновчгүй байх, тарилгад хэт шүтэх
  • Хэт олон эмийг нэг дор хэрэглэх
  • Эмчид дутуу мэдээлэл өгөх
  • Чанарын баталгаагүй эм худалдан авч хэрэглэх
  • Эмийн үр дүн илэрч болох гаж нөлөөний талаар дутуу мэдээлэл авах:
Ард иргэд эмийг хэрэглэхдээ юуг гол анхаарах шаардлагатай вэ? Та ямар төрлийн эмийг хичнээн хэмжээгээр хэрэглэх нь таны эмчлүүлэх гэж байгаа өвчнөөс хамаарна. Түүнийг таны эмч зааж зөвлөж өгөх болно.
- Эмийг аль болох их хэмжээгээр хэрэглэвэл бие түргэн сайжирч эдгэрэнэ гэж хүмүүс боддог. Энэ бол худал атлаа аюултай бодол юм. Эмийг хэтэрхий их хэмжээгээр хэрэглэсний улмаас эмийн хордлого, гаж нөлөө илэрдэг.
Эмийн гаж нөлөө гэж юу вэ?
Хүний болон мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг оношлох, эмчлэх зорилгоор зохист тунгаар хэрэглэхэд бие махбодид гарч болзошгүй болон гарч байгаа сөрөг илэрлийг “эмийн гаж нөлөө” гэдэг;
илрэх хордлогын шинж тэмдгүүд нь дотор муухайрч, бөөжис цутгах, бөөлжих, ходоод өвдөх, толгой эргэх, чих шуугих, амсгаадах зэрэг бөгөөд эдгээр шинж нь эмийн гаж нөлөөний шинж ч байж болно. Эм болгонд харилцан адилгүй байдаг бөгөөд, уг эмийн хэрэглэх үед ямар гаж нөлөө илэрч болзошгүйг эмийн зааварт бичсэн байдаг. Хэрэв та аль нэгэн эмэнд харшилтай гэдгээ мэдвэл түүнийг дахиад хэзээ ч бүү хэрэглээрэй. Дахин хэрэглэвэл тэр эм урьдахаас илүү ноцтой урвал өгөх ба тэр ч байтугай үхэлд хүргэж болзошгүй. Ялангуяа та аль нэг эм хэрэглээд дараа нь таны арьс загатнах, аман дотор памбайж хавдах, эсвэл амьсгалхад төвөгтэй болох, бие хөөж памбайх шинжүүд илэрвэл эмнэлгийн тусламжийг маш яаралтай авах хэрэгтэй. Эм ашигтай байж болно. Гэвч эм нь, чанартай сайн хоол, эрүүл аж төрөх ёсыг хэзээ ч орлож чадахгүй. Зарим өвчин эмгэгийн үед зөвхөн их хэмжээний шингэн уух, зарим өвчний үед сайн амрах, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх явдал хамгаас чухал эмчилгээ болох нь бий.
Жороор олгодог эмүүдийг заавал эмчийн заавраар хэрэглэх шаардлагатайЖоргүйгээр олгодог эмүүдийг эмчийн зөвлөгөө авалгүйгээр хэрэглэх үү болих уу гэдгийг шийдвэрлэхийн тулд Та юуны урд дараах асуултанд хариулаад үзэх хэрэгтэй.
- Миний өвчин хэр ноцтой байна вэ
- Эмгүйгээр би эдгэрч сайжирч чадахгүй юм уу
- Би өөрөө амьдралын нөхцөл хэвшлээ өөрчлөх замаар биеэ сайжруулж чадахгүй юу
- Энэ өвчин эмгэгийг эмгүйгээр эмчлэх арга байна уу
- Энэ эмийг хэрэглэхэд өртөг зардал гаргах, эрсдэлд өртөхөөс илүү ашиг тус гарах уу
Дээрх асуудлуудад бүрэн хариулт өгч чадахгүй байх буюу өөртөө эргэлзэж байвал эмчид үзүүлж зөвлөгөө авах нь хамгаас чухал
Эмийн жор гэж юу вэ? “эмийн жор” гэж эмчээс эм зүйч, эм найруулагчид хандан эмийг тухайн өвчтөнд зориулан бэлтгэх, олгох, хэрэглэх аргыг заасан баримт бичгийг;
Эмийг хэрхэн зөв хэрэглэх вэ? Эмийг эмчийн заалтын дагуу тодорой цагт, эмчилгээ үргэлжлэх хугацааны турш хэрэглэх ёстой. Хэрэглэж буй эмнүүдээ нэг саванд хольж хэрхэвч болохгүй. Хаягий нь бүү аваарай. Мөн эмийг андуурахгүйн тулд харанхуйд таамгаар авч хэрэглэхгүй байх нь чухал.
Эм хэрэглэхийн өмнө таны зайлшгүй мэдэж байх зүйлүүд:
  • Эмийг хэрэглэхийн өмнө эмийн зааврыг сайтар уншиж танилцсан байна.
  • Тухайн эмийг ямар хэмжээгээр хэрхэн хэрэглэх (эмийн тун)
  • Өдөрт хэдэн удаа уух, түүнчлэн хэдэн өдрийн турш хэрэглэх
  • Тухайн эмийг хоол ундтай хэрхэн уялдуулах өөрөөр хэлбэл өлөн үед, эсвэл хоол идсэний дараа хэрэглэх эсэх, эсвэл тухайн эмийг хэрэглэж байх үед хамт хэрэглэж болохгүй хүнсний зүйлүүдийн талаар мэдээлэл авсан байх.
  • Олон эмийг нэгэн зэрэг хэрэглэхээс аль болох зайлсхийх
  • Нийлмэл эмүүдийг (2 ба түүнээс дээш тооний эмийг нэг шахмал болон үйлдвэрлэсэн) худалдан авахдаа болгоомжлох
  • Эмийн боодол нь заавар шошготой байх ёстойг анхаарч баталгаажуулах
Эмийг гаднаас нь харахад дараах байдлууд өөрчлөгдсөн байвал хугацаа хэтрээгүй байлаа ч уг эмийг хэрэглэж болохгүйг анхаарна уу.Тухайлбал
1. Үрлэн эмийн хувьд үйрч бутарсан, эсвэл өнгө нь өөрчлөгдсөн байх
2. Капсултай эмийн хувьд бүрээс нь хайлж наалдсан эсвэл хэлбэр дүрс нь өөрчлөгдсөн байх
3. Тунгалаг шингэн эмийн хувьд булингартсан, эсвэл ямар нэгэн зүйл хөвж байх
4. Нунтаг эмийн өнгө байдал нь шарлаж хуучирсан харагдаж байх гэх мэт
5. Ургамлын гаралтай эмийн түүхий эд хавласан байвал
Эмийг хэрхэн хадгалах вэ?
Гэрийн нөхцөлд эмийг зөв хадгалах явдал эмчилгээний үр дүнд ихээхэн ач холбогдолтой.Ямарч эмийг хүүхэд хүрхээргүй газар хадгалах ёстой. Энэ нь хүүхэд эмэнд хордохоос сэргийлдэг. Эмийг өөрийнх (үйлдвэрийнх) нь саванд хадгал. Эмийн савний таглаан дотор байдаг хөвөн чийгнээс хамгаалах зориулалттай тул түүнийг авч хаяхгүй байх нь зүйтэй.
Дулаан, гэрлийн шууд нөлөөнөөс хамгаалах нь чухал. Гал тогооны өрөө, угаалгын өрөөнд эмийг бүү хадгал. Учир нь чийг дулаан нь эмийн чанарыг алдагдуулдаг. Шингэн эмийг хөлдөхөөргүй хадгал. Тодорхой нөхцөл заагаагүй бол эмийг хөргөгчинд хадгалах шаардлагагүй. Хугацаа дууссан, шаардлагагүй эмийг хадгалах буюу бусдад тус гэж өгөх хэрэггүй.

Эмийн зохистой хэрэглээ


Эм гэж юу вэ?
Эм гэдэг нь аливаа өвчнийг эмчлэх зорилгоор тодорхой тун хэмжээгээр хэрэглэдэг онцгой бүтээгдэхүүн.
Эмийг зөв сонгож, зөв хэрэглэж байж л хүссэн үр дүндээ хүрч чадна. Эмийг зөв зохистой хэрэглэхийн тулд та эмийн талаар тодорхой мэдлэгтэй байх нь чухал юм.

Эмийн зохистой хэрэглээ гэж юу вэ?
Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчинд тохирох эмийг зохих тун хэмжээгээр тодорхой хугацаагаар хэрэглэхийг хэлдэг.
Эмийг яагаад зохистой хэрэглэх шаардлагатай вэ?
Эмийг хэрэглэх зааврыг баримтлахгүй, өвчний шинж тэмдэг, зовиур нь гайгүй болмогц хэрэглэхээ больсноос хүндрэх, архагших, эмэнд дасалттай болох зэргээр эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг.
Хэт олон эмийг нэг дор хэрэглэснээс гаж нөлөө ихэснэ.
Эмийг хэтэрхий их хэмжээгээр эсвэл ижил найрлагатай эмүүдийг хавсран хэрэглэвэл тун хэтэрч хордох аюултай.
Эмийг буруу хэрэглэвэл үр дүн нь буурч, эмчилгээний зардал ихэснэ.
Эмийг яаж зөв сонгох вэ?
Аливаа өвчний үед эмчид хандан түүний зөвлөсөн эмийг сонгон хэрэглэх нь зүйтэй. Учир нь эмч таньд тохирох эмийг сонгон ямар тунгаар, хэдэн удаа, хэдэн хоногийн турш, яаж хэрэглэхийг заан жор бичиж өгнө.
Хэрэв эмийг өөрөө сонгон хэрэглэх бол тухайн эмийн үйлчлэгч бодис, хэрэглэх заалт болон эсрэг заалт, цээрлэх, хэрэглэх аргын талаар тодорхой мэдээлэл авсны дараа сонгон хэрэглээрэй.
Эмийг зөв хэрэглэхийн тулд:
Хэт олон эмийг нэг дор хэрэглэхгүй байх, зөвхөн шаардлагатай цөөн эм хэрэглэх
Хүүхдэд эмийг эмчийн заавраар сонгон хэрэглэх
Жирэмсэн үед ялангуяа эхний 3 сард эмийг аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй. Хэрэв шаардлагатай бол эмчийн заавраар хэрэглээрэй.
Эмийг хэрэглэх явцад ямар нэг гаж нөлөө илэрвэл эмчдээ даруй мэдэгдээрэй.
Эмийг шошго дээр нь заасан нөхцөлд хүүхдийн гар хүрхээргүй газар зөв хадгалаарай.
Эмийг хэдийд хэрэглэх вэ?
Эмийг хоолны өмнө буюу дараа хэдийд хэрэглэснээс эмчилгээний үр дүн ихээхэн шалтгаалдаг. Эмийг хэдийд яаж хэрэглэх талаар эмийн заавраас мэдэж болно.
Ихэнх эмүүдийг хоолны өмнө уух нь тохиромжтой байдаг боловч ходоод гэдэсний замыг цочроох нөлөөтэй эсвэл ходоодны хүчилд тэсвэр багатай эмийг хоол идсэний дараа уугаарай. Хоолны өмнө хэрэглэх эмийг хооллохоос 20-30 минутын өмнө ууж хэрэглэх нь тохиромжтой.
 Антибиотикийг ямар үед хэрэглэх вэ?
Антибиотикийг зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчний үед хэрэглээрэй. Харин вирүсээр үүсгэгдсэн жирийн ханиад, томуу суулгалтыг эдгээдэггүй болохыг анхаарна уу.
Антибиотикийг удаан хугацааны турш бага тунгаар эсвэл заасан хоногийн турш гүйцэд хэрэглэхгүй дутуу орхисноос өвчин үүсгэгч нян антибиотикт дасалтай болох аюултай. Иймээс та антибиотик эм хэрэглэж эхэлсэн бол зааврын дагуу зөв хэрэглээрэй.
Эмийг ямар аргаар хэрэглэх вэ?
Эмийг зайлшгүй тарьж хэрэглэх шаардлага гарвал мэргэжлийн хүнээр нэг удаагийн зүү тариураар хийлгэх хэрэгтэй.
Тарилгын үед халдварт шар, ХДХВ/ДОХ –ын халдвар авах эрсдэл ихтэй, мөн өртөг зардал нь өндөр байдаг тул та аль болохоор эмийг ууж хэрэглэхийг хичээгээрэй.
 Зарим эмийн бодисыг хэрэглэж байхад хориглох зүйлс:
Эмийн бодис
Хориглох зүйлс
1
Курантил
Цай кофе хориглоно
2
Антикоагулянтууд
Ногоо, байцаа болон квит агуулсан бүтээгдэхүүн
3
Цусны даралт бууруулах эмүүд
Ягаан манжин, гүзээлзгэнэ
4
Диакарб, ампициллин нитрофуран төмрийн бэлдмэл
Хүчиллэг ихтэй хүнсний зүйл, шүүс, сүү сүүн бүтээгдэхүүн
5
Инсулин
Нүүрс ус ихтэй хүнс
6
Фурозолидон
Баялаг пиво кофе дарс
7
Кальцийн давстай бэлдмэл
Сүүн болон өөхний хүчил цууны хүчил хурган чихний хүчил агуулсан хүнсний зүйлс
8
Урографин
Сүүн бүтээгдэхүүн, ногоо жимс
9
Тетрациклины бүлгийн антибиотикууд
Сүү сүүн бүтээгдэхүүн
10
Тироксин тримодин иодын бэлдмэл
Байцаа, манжин
11
Сульфаниламидууд
Хүхэр агуулсан өндөг мэт бүтээгдэхүүн, Вит В1, фолийн хүчил агуулсан хоол хүнс
12
Ферроцерол
Вит С, хүчиллэг хүнс чацаргана аньс давсалсан байцаа

Эмийн зохистой хэрэглээ 2

Эм бол хүний бие махбодь өвчнийг эсэргүүцэн тэмцэхэд нь туслах бодисууд бөгөөд өвчилсөн үед биеийн байдлыг сайжруулах үйлчилгээтэй юм...